WDL – DgamersWeekly Dota League
Ерөнхий мэдээлэл
Ням гаригт тоглолт явагдана.
Нямгаригт Доод лиг буюу Ancient 5-c бага цолтой багууд оролцоно.
Эхэнд бүртгүүлсэн 32 багийг бүртгэнэ.
Доод тал нь 8 баг бүртгүүлсэн тохиолдолд лиг явагдана.
5173141743 Хулан дансанд багийн нэр дээр бооцоогоо хийснээр бүртгэл баталгаажна.
Багийн гишүүд бүгд 16-аас дээш насных байх ёстой.
32-с шууд нугалах зарчимаар ВО1 тоглолт явагдана.
12:00 цагаас тоглолт эхэлнэ.
1 хүн 2 багт тоглож болохгүй.
Сэлгээний нэг тоглогчтой байж болно. Бүртгэлийн хэсэгт түүний мэдээллийг бусад багийн адил оруулсан байна.
MMR болон бүртгэлийн мэдээлэл зөрсөн тохиодлолд шууд хасна.
Сүүлийн 10 тоглолтоос өндөр тоглолт үзүүлбэл шууд хасна
Админууд тоглолтыг хянаж байгаа бөгөөд Smurf гэж үзвэл шууд хасна.
Багуудаас мэдээлэл авахгүй. Админууд smurf эсэхийг шийднэ.
Тэмцээний журам
Singapore сервер дээр тоглоно.
Багууд яг тохирсон хувиарын дагуу тоглох бөгөөд тоглолт эхлэхээс 30 минутийн өмнө тамирчид бэлтгэлээ хангасан байна.
Багийн нэг л гишүүн цагаа бариагүй тохиолдолд тухайн баг шууд хасагдана.
Бусад багуудаа хүндэтгэж ёс бус, үг хэллэг хэрэглэхийг хориглоно
Ямарваа нэгэн нэмэлт программ (Cheat, code) ашилаж болохгүй мөн өөрийн бүртгүүлсэн нэр болон багийн TAG-аа зүүж тоглоно. Дээрх дүрмийг зөрчсөн тохиолдолд багуудыг хасах болно.
Тоглоомын горим ·Game Mode: Captain Mode 5 vs 5 ·Toss Coin Automatic ·Watch Delay 5 minute ·3 удаа pause авах боломжтой